Monday, October 26, 2009

Номын сайн нөхөрт дуулгах сонин

Миний бие бээр үзсэн харсан шалихгүй, мэдэх чадахаар гавихгүй ч ном гээч ариун эрдэнийг хүндэтгэн дээдэлж, дурласнаа боломжийн хэмжээнд цуглуулж, уншиж ухамсарлаж явдаг нэгэн билээ. Монголын жирийн нэг ажилчин, албан хаагчийн төлөөлөл маньд хүссэн номоо захиалан авчруулах[1] бололцоо тэр бүр байхгүй. Сайн ном дор хаяад 50-с 60 ам.доллар гэхээр 2 ном аваад хоосон хонох уу, 2 номоо мартаад хоолтой хонох уу гэдэг дээр сонголт хийх шаардлага байнга гарна. Харамсалтай нь миний сонголт үргэлж 2 дахь нь :(

Бодит байдал иймийн атал ном унших хорхойгоо дарж ер чадахгүй нь. "Ном унших нь ариун үйл.", "Номын хулгайг хулгай гэдэггүй!" мэт хэн хэзээ зохиосон нь үл мэдэх хэлцээр гэмээ цайруулахаа аядаж, энд тэндэхийн вебээс уншья гэсэн номоо хурааж, цуглуулж суудаг. Хэдүй үнэ төлбөргүй татдаг ч, угтаа бол хууль бус үйлчилгээ ашиглаж байгаа санагддаг. Миний адил зовлонтой олон залуус бий.

Зөв болон буруу сувгаар хураасан олон e-номтой хүн чинь, тэднийгээ уншиж таарна аа да? Болж өгвөл гадуур дотуур явахдаа, хүн хүлээж суухдаа, автобус метронд зорчихдоо уншиж байхыг хүснэм. Жилийн өмнө наран улсад байж таарах үес, нэг найзтайгаа баахан судалсаны эцэст Sony дижитал е-ном уншигч[2] авахаар төлөвлөөд, хамгийн том электрон барааны дэлгүүр лүү гараад шидэж билээ. Хайгаад олсонгүй тул арга ядаад үйлчилгээний ажилтнаас асуухнээ худалдаанд байхгүй гэнэ, зөвхөн америк, европын холбооны улсуудаар борлуулагдаж байгаа сурагтай. Дэмий баахан холхиж байгаад харьлаа.

Тэр явдлаас тун удалгүй Amazon Kindle гарч ирсэн. Хорхой маш их хүргэж байсан да, хэдэн төгрөгөө гөвөөд, авлаа гэмээ нь Монголд маань татах терминаль байхгүй, байлаа ч нэлээдгүй үнээр ном худалдаж авах тул дижитал уншигчтай болох тухай асуудлыг тэгсхээд мартав.

Хэдэн сарын өмнө iphone-тэй боллоо. Нэг танилаасаа бартердаж авсан хэрэг. Урьд нь 20, 30 мянган төгрөгний үнэтэй, энгийн үйлдэлтэй, байдаг л бандгар Nokia утас барьдаг байлаа. Мессеж бичээд, ярьж л болж байвал ямар утас барих нь хэнд хамаа байна аа гэж боддог байв. Харин нэг төрлийн смартфон бариад, дээрх бодол маань энэ хэсэг хугацаанд зэгсэн өөрчлөгдөж байх шиг байна.

Дээр бичсэн зүйлсээс юуны талаар ярих гэж байгааг минь таамагласан байх. Энэ бол дижитал ном уншигч. Төлөөлөл болгож GoodReader, iCHM нэртэй 2 iphone/ipod програмыг танилцуулъя гэж бодлоо.


GoodReader

Good.iWare компанийн бүтээсэн PDF файл уншигч. Том хэмжээтэй(100MB-с дээш) документ дээр асуудалгүй ажилладаг гэсэн. Үнэхээр ч тийм юм билээ. Үүнээс илүүтэйгээр хэрэглэхэд их дөхөм. Дийлэнх iphone/ipod програмын адилаар өндөр usability-тэй. Productivity ангилалд: #1 in Japan, #3 in USA, #1 in France, #1 in Canada, #2 in Germany, #2 in UK гэнэ дэ ;)

Түүний чадах зүйлсээс дурьдвал:
  • huge PDF files
  • PDF Reflow - extracts pure text from PDF, lets you read it without page margins, without left/right scrolling, with font size of your choice
  • PDF Text Search feature
  • PDF Links - tap hyperlinks in PDF's and jump to places inside a document
  • huge 50x PDF zoom ratio, while image is still crisp. There's no better way to read big PDF maps or technical drawings on your iPhone
  • true full-screen reading - no bars or buttons over the text
  • PDF Table of Contents (Outlines)
  • Bookmarks
  • GoTo PDF Page
  • restores your location in all PDF files
  • choose between manual or automatic screen rotation
  • Horizontal Scroll Lock - great for reading multi-column pages
  • innovative Tap Zones technique (page dragging can be avoided)

GoodReader-т файл байршуулах арга хэлбэр:
  • USB
  • WiFi
  • direct Web downloads
  • accessing e-mail attachments
  • MobileMe iDisk, FilesAnywhere.com, MyDisk.se and other servers
  • iPhone-to-iPhone via WiFi using WebDAV

Ашиглах үеийн дүр төрх:

Дэлгэцийн баруун дээд буланд - GoodReader. Ном авч явна, уншихаар нээнэ гэдэг утас цохих хэмжээний хялбархан үйлдэл болж ;)



"Browse the Web" сонголтоор ороод хэдэн ном татаад авъя.



Нэгэнт Wifi-аар холбогдож болох тул лаптопоо сервер болгоод, хэдэн ном хуулсан байдал.



iphone/ipod-доо ном хуулсан байдал.



Ямар нэгэн ном нээвэл, хавтас нь байгаа чигээрээ л харагдаж байна.



Ингээд л уншаад байна да...


Олон товчийг бас нууж болно. Номын харагдах байдлыг хөндлөн, босоо болгож хүссэнээрээ солих боломжтой.



Аль нэг хуудас руу очих, гарчиг дамжин үсрэх, текст хайх зэрэг өргөн боломжтой.

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - - - - - - - - - - - - - - -


iCHM
Зэ, орой ч болж, унтах ч болж. iCHM-ийн талаар ер нь дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй гэж бодож байна. Windows Help File форматаар бичигдсэн буюу chm файлыг нээж унших програм юм билээ. Lite хувилбар нь үнэгүй, гэхдээ нэг л файл хадгалах хязгаарлалттай. Хэдүй хязгаартай ч уншаад болоод л байх юм билээ шүү. TOC буюу Товъёг дэмжинэ.

Ашиглах үеийн дүр төрх:

Ном нээх үест иймэрхүү байдалтай.


TOC дэмжинэ ээ гэж байгаа. Шилжилт хийхэд л амар юм да...

Дүгнэлт:
  • Ном уншъя гэвэл нь ямар нэгэн зүйлд төдийлөн баригдахгүй болж байна. ipod тань хэдэн зуу, магадгүй мянгаар тоологдох номтой арвин либрари болж хувирах нь.
  • Автобус унаанд явах, хүн хүлээж суух зэрэгт аятайхан, амьдралд тустай хийх зүйлтэй болох нь.
  • iphone/ipod багагүй үнэтэй. Гэхдээ авч болох ямар арга зам байнав, хайх л хэрэгтэй. Миний хувьд, нэг гадаад нөхөр эх орондоо сонин хэвлүүлнэ, монгол ахуйн зураг хэрэг болоод байна гэхэд нь өөрийн дарсан хэдэн гайгүй зургаа өгсөн. Бартерийн шугамаар хэн хэндээ ашигтай наймаа хийсэн шүү.
  • Оюутнуудад сайхан шпаргалка, багш хүнд санаа тавих бас нэг зовлон нэгээр нэмэгдэв бололтой ;)

Тэмдэглэл:
[1] Амазоноос ном захихад ямар нэгэн асуудалгүй ч болоосой. Тээвэр, харилцаа цэгцрээгүй манай руу бараа татахад замын зардал нь барааныхаа үнээс даваад явчихдаг тал бишгүй юм шиг байгаам.

[2] Sony digital book reader. Бас л сайхан амьтан байна лэ. Гэхдээ жилийн өмнөхөөс хавьгүй өөр болж, сайжирч байгаа бололтой.

8 comments:

Н.Цэцболд said...

их хэрэгтэй нийтлэл байна. :-)

Battur Sanchin said...

@Н.Цэцболд
Баярлалаа. Чиний блогийг мөн шимтэн уншдаг шүү.

Маахай Л.Очирхуяг said...

Би бас ном уншдаг зүйлсийг сонирхоод л байгаа. Даан ч одоохондоо хөдөө амьдардаг надад хэрэглэх газар алга даа.

Mend-Orshikh Amartaivan said...

Өдрийн мэнд Баттөр өө! Үнэн санаагаа сэтгэл гаргаж бичсэн чинь үнэхээр харагдаж байна. Өөрийн туршлагаа хуваалцаж байгаад баярлалаа маш сонирхолтой мэдээлэл байлаа. Үнээн шинээр гарч буй ном болгоныг шохоорхон хардаг ч амьдрал дээр худалдан авна гэдэг худлаа байдаг. Сонирхуулж нэгэн сонссон мэдээлэлээ хэлэхэд USA-ын номын томоохон худалдаалагч болох Barners and Nobel гэж дэлгүүр өөрийн электрон номыг гаргах гэж байгаа гэж сонссон. Дахин хэлэхэд сонирхолтой нийтлэл байлаа.

Battur Sanchin said...

@Маахай Л.Очирхуяг
Amazon Kindle л ер нь зүгээр юм шиг байна да. Дурын PDF файлыг 10 центээр хөрвүүлээд авах боломжтой юм шиг байна лэ. Миний хувьд дараагийн удаад үүнийг л худалдаж авъя гэж бодож байна.

@Mend-Orshikh Amartaivan
Thanx man. Хичээл сурлага, ажил хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсье.

binderya said...

Дажигүй сайн бичлэг болжээ.

booyo said...

by the way, any suggestions on fortran and matlab books???

Megi said...

Ñàéí óó?
Õýðýãòýé íèéòëýë áàéíà.
Àìæèëò õ¿ñüå¹