
Сайтын html кодыг сонжихнээ тун цэгцтэй санагдсан тул жижиг робот бичээд, гүйлгэчихмээр санагдлаа. За ингээд гялс нэг скеч бичээд, жаахан дебагдаж, зүгшрүүлээд бидний робот бэлэн боллоо:
Кодын мөр бүрийг тайлбарлалтгүй байх аа, хараад л ойлгох биз. Гэхдээ скриптийн онцлогоос дурдъя:
- Бүх видео хичээлийг татна. Хуудас дамжин crawl хийнэ.
- Татац ямар хавтаст хураагдахыг тохируулах боломжтой. Одоогийнхоор бол скрипт байгаа газарт 'movies' хавтас үүсгээд, түүний дотор цуглуулна.
- Татах хурдыг тохируулна. 20K/s гээд хязгаарласан тохиолдолд хавь орчиндоо балаг тарихгүй.
- Таталт хооронд бага зэрэг амсхийнэ. Серверт тустай байж болох юм.
- Татсан файлыг дахин татахгүй. Харин дутууг зогссон газраас нь үргэлжлүүлнэ. Тийм болохоор асааж, унтрааж, хэдэн өдөр дамнуулан ажиллуулсан ч болох нь!


Тэмдэглэл:
Очко багшийн бичсэн "Ruby use case : Downloading Монголын Нууц Товчоо"-г сонирхоорой. Богинохон, цэгцтэй програм бий.
Линукс - хөгжүүлэлт хийхэд нэн таатай орчин. Хийх ёстой зүйлээ юунаас ч илүү хийх олон жижиг програмын цуглуулга. Эдгээрийг өөр хооронд нь угсарч, залгаад нилээд төвөгтэй ажиллагааг тун амархан шийдчихнэ. Бүтээмжийг их өргөнө. Юникс философи гэж тусдаа лут сонирхолтой сэдэв бий. Энэ талаар пост бичихээр төлөвлөөд, материал цуглуулж байна.
4 comments:
Үнэн тасархай. Гоё пост бичсэн байна.
Хэрэгтэй юм хийжээ. Railscast гоё шүү. Би бас хэрэгтэй гэснээ татаж аваад хадгалчихдаг юм. Амжилт хүсье!
Ер нь бол wget ашиглаад нэг мөр кодоор дээрх кастуудыг татах боломжтой юм билээ. wget маань өөртөө crawl хийх функцтай юм байна.
Гоё пост байна аа.Иймэрхүү зүйл хийж үзмээр сэтгэгдэл төрж байна.
Post a Comment