Угтаа бол миний бие хувцас урлал сонирхдоггүйн дээр, загвар өмсөгчдийг тэнгэрийн явдалтай, тэнэгдүү байрын хүмүүс гэж төсөөлж явдаг. Алдаа байсан шиг байна аа, найзууд аа. Уучлаарай ;)
Дизайнер хүний ур ухаанаа шингээсэн бүтээлийг амилуулж буй эдгээр бүсгүйчүүлийн донжтой алхаа, мэргэжлийн үзүүлбэр цаанаа л нэг эрч хүчтэй, урам зоригтой юм. Үзсэн хүний нүд баясч, сэтгэл сэргэмээр. Ялангуяа сонгодог хөгжмийн аянд, үдшийн даашинзтай бүсгүйчүүл маань ямар сайхан харагдаж байсан гээ? Үнэнхүү бахадмаар. Гоо сайхан ертөнцийг аварна аа гэдэг нь ер нь үнэн байх. Танхим дүүрэн хүн нижигнэсэн алга ташилтаар талархал илэрхийлнэ лэ. Загвар өмсөгчдөөс гадна дизайнер, арга хэмжээг зохион байгуулагч нарт их сайхан урам болсон байх.
Бодохнээ, загварын шоу үзэж баймаар юм байна. Залуу нас, өнгө жавхаа бидэнд эрч хүч өгөхгүй гэж үү? Ер нь л гоё мэдрэмж... Үзүүлбэрийн дараа эрчүүд эхнэртээ ганц аятайхан цамц аваад өгчиж баймаар юм билээ, сайхан л бэлэг болно.
Цөөн хэдэн зураг дарсныгаа та бүхэнд сонирхуулъя. Ер нь урлагийн тоглолт зэрэг анивчсан, гялалзсан, нөгөө талаар гэрэл багатай орчинд сайн флаш, линзгүйгээр чанартай зураг авна гэдэг их хэцүү эд бололтой. Блюртэй гараад ер болдоггүй, ISO 1600 -аар л авлаа да. Түүнээс гадна камерны зай дуусаад яг өнөө үдшийн даашинзтай оргил хэсгийн зургийг дарж чадаагүй :( Чамлахаар чанга атга!
Зураг №2. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Lady Brown)
Зураг №3. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Once in America)
Зураг №4. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Lady Purple)
Зураг №5. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Jet Li? )
Зураг №6. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Beauties)
Зураг №7. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Alaska?)
Зураг №8. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Metropolitan)
(Lady Brown)
Зураг №3. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Once in America)
Зураг №4. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Lady Purple)
Зураг №5. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Jet Li? )
Зураг №6. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Beauties)
Зураг №7. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Alaska?)
Зураг №8. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Metropolitan)
Тэмдэглэл: Загвар өмсөгчдийн нэрийг мэдэхгүй тул зургийг дугаарлан, нэрийн оронд цэг тавьлаа. Таних хүний тань зураг энд тавигдсан бол нь нэрийг нь комментоор үлдээнэ үү. Зурагнуудад нэр санал болгосон ч бас болох.
2009.10.16
2009.10.16
9 comments:
Ер нь бол сайн зурагчин нэг байран дээрээ хадаастай юм шиг суугаад л байдаггүй байх. Үүгээр түүгээр явж, торгон агшин, зөв өнцгийг эрэлхийлэх ёстой гэж санана.
Аа харин миний хувьд(photo newbie) нэг суудал дээрээ хадаастай наасссс. Бүүр эхний эгнээнд архаг зураглаачид суучихсан, аппарат хэрэгсэл нь ч гэж "аймаар". Флаш энэ тэрээ шархийлгээд л...
Би ч хэмжээгээ мэдээд, дунд эгнээ хавиар л суулаа. ;)
vimo.mn -д яаж элсэх үү? урилга яавуулаач . . .
@Amka
Vimomn.net-д зөвхөн өөрийн найз, сайн мэддэг гэсэн хүнээ урьдаг юм билээ. Тийм болохоор news.mn, gogo.mn-ийн мэдээний доор байдаг шиг элий балай коммент тэнд нэг ширхэг ч байдаггүй. Хариуцлагатай, буцаад буух эзэнтэй нити гэх юм уу да.
Чиний блогийг үзье гэтэл одоогоор алга бололтой. Өөрийгөө reference-дэх хаяг өгөөдөхвөл нь би урилга явуулаад өгье өө, асуудалгүй.
Сайхан зураг даржээ. Тэр залуу Жет Ли их төстэй юм
@Amka
Зураг авах ч гоё хобби юм билээ. Вимомн.нэтийн урилгыг илгээсэн болно, мэйлээ шалгаарай. Амжилт.
Neeree goy show boljee. Zurguuddaa ooroo ner ogson uu? Yag onoson nernuud baina.
Saikhan bichsen b.na shuu.
hahaha, ene nernuud ni iluu tohirson, make sense hiijiinaa, enuugeeree b,jiig
Post a Comment