Saturday, February 11, 2017

Хоёр Шуудай

Architectures for Software Systems нэртэй, унших материалаар дарсан хичээлийг энэ улиралд авч байгаа бөгөөд өнөөдөр багшийн ярианаас сонссон нэг сонирхолтой хошигнолыг энд тэмдэглэж үлдээе гэж бодлоо. Програм хангамжийн архитект 1) азаар дүүрэн нэг шуудай, 2) хоосон дахиад нэг шуудай, нийт хоёр шуудайтай ажлын гараагаа эхэлдэг аж. Гол зүйл энд юу вэ гэхээр, эхний шуудай хоосрохоос өмнө хоёр дахь шуудайг туршлагаар дүүргэх ёстой аж. Ингэж чадвал, сая өөрийгөө архитект болох зүг чигээн олж байна гэж дүгнэх хэрэгтэй гэнэ :) Тоглоом болгож хэлсэн ч гэсэн, үнэний жинтэй үгс гэж бодном.