Хоёр гэрийн цөөн бог мал хоёр үнээ их өтгийн хойт захын өндөр бургасыг оролцуулж зулзаган бургас огтолж сүлжсэн шарвин хэмээх задгай хашаанд хотолно.
. . .
Дахин тэгтлээ сүрхий хүйтэрсэн ч үгүй, цас ч бараг нэмж унасангүй, жирийн нам гүм өдрүүд гэзэг даран өнгөрсөөр...
. . .
Голын цоолго дээр овоорч ус уун, нимгэн хамхаг буюу үйрсэн мөс хэмлэн, чичирч дааран, биеэ агдайлган майлалдаж, шуугин гэрийн зүг уван цуван байсан хонь, ямааг мөчир гишүү цуглуулж явсан Думбаа чаа чүү гэж анир чимээ өгч туув. Хонь ямаа дагтаршсан цастай замаар тожир тожир хийн цувах мөртөө, цасан дороос цухуйсан өвс, цастай барилдаж хөлдсөн бургас улиасны хавчийг олзорхон түүнэ.
. . .
- Өнөө хоёр жаал, чиг ч үгүй, чимээ ч үгүй боллоо. Яадаг билээ гээч! гэхэд;
- Толгой хандсан тийш гүйсээр нэг мэдэхнээ нь газрын мухарт хүрчихэв дээ. Өвлийн хүйтэнд цааш нь явах сайхан, нааш нь эргэх амаргүй байдаг шүү гэж хэлсэн л юмсан. Ядахдаа муу хүү минь нимгэн заргастай яваа юмсан гэж Думбаа өгүүлэв.
. . .
- Өнөө хоёр минь юу ч болтугай айсуй, гүнгэр гүнгэр ярьчихсан их сүрхий шив дээ гэж Норов алгай өгүүлэхэд
. . .
"...Тэгэлгүй яахав!..." гэж зөвшин тогтоод гэр гэр лүүгээ салан одов.
. . .
Усгал зөөлөн харц, төв сайхан нүүрнээс нь тэр авгайг цайлган цагаан санаатай, яриа хөөрт дуртай, зочломтгой зантайгий нь шууд мэдэж болно.
. . .
Малчин хүмүүс гэдэг хязгааргүй хөх тэнгэрийн бүрхүүл дор нүд алдам мэлцийн цэлийсэн уудам хээр нутагт түг түмэн он улирлыг өмссөн хувцас мэт элээн өнгөрүүлэхдээ бичин бичээд баршгүй гайхамшгийн гайхамшигт бүхнийг ухаалан бүтээсээр иржээ.
. . .
Улаан харганыг цааш өнгөрөхөд дахин баахан зулзаган хүрэн бураатай газар хүрнэ. Тэр газрыг Шарвинт гэнэ.
. . .
Мод бүр сэгсийж бурзайсан буурал цанд хучигдаад элгээ тэвэрсэн хүн шиг атиралдаж мушгиралдан хөлдсөн мөчир гишүүнээс нь салхины цаг цагийн үлээлтэд хөлдүү нулимс мэт хөвсгөр цас газарт харамчихнаар унаж байв. Салхи бүр хүчтэй хөдөлбөл бургасны мөчир туниатай нь аргагүй чичигнэн хөдөлж моддын салхинд исгэрэх чимээ заримдаа ууль шувууны өлзийгүй дууг санагдуулна.
No comments:
Post a Comment