Шэйн Пэрришийн Farnam Street блогийг би бээр ихэд сонирхон ажиж явдаг ба өнөөдөр түүний Stress Management хэмээх богино постыг амтархан уншсанаа, өдрийн цай уух зуураа энд ийн орчууллаа.
Танхим дүүрэн хүмүүст стрес менежментийн талаар нэгэн сэтгэлзүйч хичээл заах ажээ. Түүнийг стакантай ус гартаа өргөхөд, сонсогчид өнөө улиг болсон "хагас хоосон, хагас дүүрэн" маягийн асуулт асуух нь гэж бодож. Гэтэл мань хүн малийтал инээмсэглэснээ, "Энэ стакантай ус хэр хүнд гэж бодож байна?" хэмээн тэднээс асуув.
Сонсогчид 200-аас 500 грам хооронд янзан бүрийн жин хэлвэй.
Сэтгэлзүйч ийн хэлэв: "Абсолют жин ямар байх нь ердөө чухал биш. Харин хэр удаан өргөх вэ гэдэгт л асуудлын зангилаа байна. Нэг минут энэ усыг өргө өө гэвэл, тэрэн шиг амархан зүйл байхгүй, өргөж л орхино. Харин нэг цаг өргөөдөхсөний дараа гар нэлээд бадайрч ирэх байх. Даамаа бүр бүтэн өдөр өргөвөл нь ёстой тамирдаад, гар тасарч унана биз дээ? Усны жин эдгээр туршилтын аль алинд нь яг ижилхэн байсан ч, өргөөд удах тусам бидэнд улам хүнд болохыг хэн ч төвөггүй баталж чадна." Танхимын голоор холхингоо тэрээр ийн үргэлжлүүлэв: "Бидний стресс, уур бухимдал яг энэ станкантай устай адил. Хэдэн секунд бодоод үз, сүйдтэй юм энд юу ч алга. Хэдэг цаг үргэлжлүүлээд бод, шаналгаа болж эхлэнэ ээ дээ? Одоо харин бүтэн өдөр зөвхөн нөгөөхөө бод доо, ухаан санаа бачуураад, юу ч хийж чадах аа болино оо доо?"
Стрес бухимдлаа тайлж, таягдан хаяж чаддаг байх хэрэгтэй, хүмүүс ээ! Аль болох орой болохоос өмнө ачаа бухимдлаа буулгаж бай, орондоо хамт аваад орох тухай ер нь бол бодох ч хэрэггүй. Стакантай усаа зүгээр л хаа нэг газар тавьж орхи!
No comments:
Post a Comment