Tuesday, May 4, 2010

Лазик хийлгэхээр хамтдаа явах хүн хайж байна

Хараа муутай байх хэцүү. Сурагч, оюутан ахуй үест сурлагад их нөлөөлдөг. Самбар дээрхийг хардаггүй хүн чинь ер нь л хичээлээс хоцрох талдаа. Ажил дээр гарсан хойно өөдөөс ирж яваа таньдаг хүнээ харахгүй өнгөрөөгөөд явуулчихна. Танил гайхаад л хоцорно.

Яг ийм бэрхшээлтэй хүмсийн нэг бол би. Энэ сарын сүүлээр лазик хийлгэхээр төлөвлөж байна. Үүргэвч үүрээд, хамт Энэтхэг явах хүн хайж байна. Ханиндаа явбал нь зэгсэн амар байх болов уу, бүр дөрвүүл тавуулаа явсан ч болох. Хэрэв та санаа нэгдэж байвал, эсхүл таних мэдэх тийм хүн байвал нь надтай холбогдоно уу. Цугаараа хямд зардлаар, эрүүл хараатай болоод ирье. Надтай batturjapan dot gmail dot com, эсхүл 8801-9892 утсаар холбогдож болно.

Очих эмнэлэг, хагалгааны үнэ хөлс, гарах зардлын талаар ойрын үед тодруулна. Тодорхой болохоор нь дахиад нэг пост болгоод оруулъя.

4 comments:

Byambatsogt said...

Монголд авдаг шт хө тэр талаар судалж үзснүү

Battur Sanchin said...

Миний нүд лазик хийдэггүй нүд болж таарсан шүү. Миний эмчийн багш болох мундаг хүн энэ 8 сарын эхээр ирэх болтой юм билээ. Тэр үеэр дахин нэг үзүүлнэ.

Battur Sanchin said...

Lasik hiilgesen shu. Ene talaar neleed medeeleltei bolson. Follow-up yaj hiih talaar, yamar hundrel gardag talaar ch bas bolomjiin medlegtei, turshlagatai bolson. Nudee gaigui bolohoor post bolgoj oruulna aa. Odoogoor computer deer udaan suuhgui baigaa.

Nomin said...

Hi. Ajil amidral dajgui biz dee.
Lasikaa hiilgechihsen yumu, za tegeed turshlagaasaa huvaaltsaarai. Postiig chini huleej baina shuu.