Wednesday, March 17, 2010

Тийм нэгэн дурсамж...

Цас мөсөн дээр гулгах сайхан. Салхи татуулаад л, цас манаргаад л, огцом шарваад л, харайгаад л... Дунд сургуулийн 2, 3 жилийг лав донтой юм шиг гулгаж өнгөрүүлсэн санаж байна. Гэр хороололд өссөн нэг үеийнхэн маань тэр аяаараа л цана чаргатай нөхөрлөсөн хүүхдүүд байдагсан. Хашаанаас гарч, хэд алхаад л гулгах талбай бэлэн байдаг байсан болохоор аргагүй ч биз дэ.

Манай урд дэнж дээр хүүхдүүд их гулгана. Машин яваад, цас нь дагтаршчихна. Огцом урууг хэлэх үү,гулгана гэдэг 300 км/ц хурдлах дайны юм болно. Талбай нарийхан, зам нь гөлгөр болохоор цанаар бус трубагаар гулгана. Бадриун төмрөөр тахийлган урласан нэг тийм унаа бараг хүүхэд бүрт нэжгээд байдагсан. Хоорондоо уралдана, шахалдана, харайна. Ар араасаа ухасгээд л зэрвэс харвал 10, 20-иод тэрэгтэй тээврийн цуваа шиг тахиралдаж мурилдаад л, дуу шуугаа авалцаад л сүйд гулгана. Урд нь ойчсон нэгнээ замын бөглөө гэж бусад нь гоочилход, битгий гуц! гэж өөдөөс нь мөчөөрхөнө. Тэгснээ пархийтэл инээлдэнэ. Том жижиггүй л өнөөх трубагаа үүрээд, бөөндөө дээшээ алхдагсан.

10 минут мацаад, 10 хан секунд гулгахыг юман чинээ тоодоггүй, даргивал даргичихдаг, тогловол тоглочихдог, тийм л хүүхдүүд байж дэ, бид.

4 comments:

Badka said...

пархийтэл инээгээд бхдаа яахав дээ кк

xvv said...

Ном, цүнх ер нь олон л юмаар унаа хийж гулгадаг байлаа. :D
Нэг сайхан цасны тавцангаар гулгах юмсан.. Бас бүүр сүүлд нэг хэсэг тэшүүрээр өвчлөөд ганцаараа баахан гулгадаг байж билээ :p
Ирэх өвлийг тувтан гулгаж өнгөрүүлнэ дээ :D

Change said...

Odoo daanch bagadaa daarch horohiig ch toohgui jinhene zugaatsdag bsan dov tolgoid baitugai jalgand ch tsas hungarlahaa baijdee hoorhii (jaahan gutrangi uzel . . . )

Эрдэнэпүрэв said...

Wow., Nudend haragdtal saikhan bichijee., Tiim baihaa tsanaar gulgahdaa lag hurdan aimaar undruus aihgui bugaad bsn yum., bagadaa iim lag beltgeltei baisan bolood l .., tiim lag baisan yum bn l daa., he he he ., bi ch tsunh, gutal 2 deeree l gulgadag bailaa daa., he he he., buur martagdsan baisan bagiin dursamj sergeesen goy post bn. Saikhan dursamjaa huvaaltsand bayarlalaa.