Friday, January 8, 2010

Тэнгэрийн орноор, түүнээс бас жаахан доохнуур

Зураг дээр энүүхэн гүвээний цаахнээ уудам тал хөндий цэлийж байгаа нь тодорхой харагдана. Аль эсхүл асар том нуур дүн өвлийн хүйтэнд зайрмагтан мөстөөд, цасан хучлагаа зузаан гэгч нөмөрсөн нь ч юм шиг. Тэнгэр нь цэлмэж, нар нь илчээр аргадсан сайхан ч нутаг аа да... Ийм сайхан агаартай, тэнүүн тэлгэр нутагт чинь санаснаар болдог бол утаат Улаанбаатараа муу муухайгаас нь салгаад, нүүлгээд ирэхсэн. Юу ч болов, гүвээний орой дээр гарч, хавь ойрын барааг жаал ажиглая байз.


Өө дамшиг, уул шугамандаа энэ хөндий чинь Улаанбаатар минь байсан шив дэ. Гэр хороолол, дулааны станц, автомашин, үйлдвэр завод гээд ер нь бүх зүйлийнх нь утаа сүлэлдэн хөшиглөөд газрын гадаргаас нэг их дээшилж шалилгүй тунараад тогтчихсон нь энэ юм байж. За тэгээд утаат Улаанбаатарын талаар хүн бүр л нэгийг өгүүлж суудаг хойно, би энд давтаж бувтнаад ч нэмэргүй биз дэ хө. Зүгээр л цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, сэтгэл тэнүүн амьдрахсан.

4 comments:

Badka said...

Өвөл уг нь гоё улирал юм байгаам. Утаанаас болоод өвөлд дургүй болох, өвөл битий болоосой гэх нийгмийн сэтгэл зүй бий болоод байх шиг кк. Явангуяа манай балчир хүүхдүүд өвөлд үнээр дургүйцэжийнээ.
Эхний зурган дээрээс харахад яг л мөстөж хөлдсөн том нуур харагдаж байна шүү.

Маахай Л.Очирхуяг said...

Тийм байна.

М. Эрдэнэчимэг said...

Их гоё зураг байна. Бараг 350 хоног нь цэлмэг хөх тэнгэртэйгээ байдаг Монгол нутаг минь сайхан нутаг юмсан. Улаанбаатарын хаа утааг арилгахын тулд арга барвал Зайсангаар төв аймаг хүртэл зад татаад хойноос ирэх салхиар хөөдөг юм уу, Утаанбаатар аа Богд уулын урд тал руу нүүлгэсэн ч хэвээрээ байх байхдаа. Уг нь нар,салхи хоёр Монголд хамгийн элбэг зүйл, технологи нь тийм үнэтэй юм бол уу даа.

Battur Sanchin said...

@Badka
Өвөл уул нь гоё. Би Сэлэнгэд өссөн, хичээлээ тараад л, ар дэнж дээр больё гэтлээ гулгаж тоглодог байж билээ. Улаанбаатарт тэгж гулгаж тоглож, амьсгаадаж гүйх байтугай агаар алга болох нь ээ :(

@Том нуур шиг л...

@М.Эрдэнэчимэг
Зураг нь тунгалаг гарсан боловч, хормойн хэсгээр утаа нь тунарч байгаа нь баахан базаахгүй л хэрэг юм да. Богд уулыг сэтлэвэл агаар нүүх л байх, гэхдээ эцсийн шийдэл болох болов уу? Таны хэлдгээр үнэхээр нар салхиар элбэг нутаг да, харамсалтай нь бодлого зохицуулалт, тууштай ажиллагаа бидэнд дутаад байгаа юм болов уу?