Sunday, January 4, 2009

The Memory Book

(vimomn.net-д 12 сарын сүүлээр бичсэн тэмдэглэл)

Саяын амралтын хоёр өдөр санах ой сайжруулах талаархи зөвлөмжтэй маш хөөрхөн ном нэгийг уншлаа. Аль дивангарын буюу 1974 оны хэвлэл байна, зохиогч нь Harry Lorayne & Jerry Lucas нар аж.

Солих, линкдэх болон peg системүүдийг ашиглаад ямар ч зүйлийг хялбархан тогтоож болдог юм байна, хамгийн гол нь тогтоох зүйлээ аль нэгэн сайн мэдэх зүйлтэйгээ холбоод зураг болгон төсөөлөх, оюундаа өнгө нэмэн дүрслэх явдал ажээ.

Өчигдөр гучин зургаан оронтой тоог гурван минутад цээжилж, араас урдаас нь шууд хэлж үзэв. Болж байна. Мөн 20 гадаад үг хэдхэн хоромд дэс дарааллаар нь тогтоогоод, яг тэд дэх үг нь тэр гээд хэлж чадаж байна лэ, сонирхолтой нь өнөөдөр ч тэднийг тод санаж байна. Бас календарь гэдэг зүйлийг огт ашиглахааргүй болов. Энэ мэт техникүүд бүгд энд бичигдсэн байна

Жишээ нь 2009 оны календарыг "Ertiid Ulmaa galiin och urdiish" гээд цээжилчихэж байгаам. Ухаан нь "Эртийдээр Улмаа улаан гараараа галын оч үрээд л, ид шидийн, бас аймаар байсан" байх нь гээд төсөөлчихнө. 2009 оны саруудын эхний ням гарагуудыг дээрх өгүүлбэр болгоод кодлосон нь энэ. r-4,t-1,l-5,m-3,7-k,2-n тоонуудыг арын үсэгнүүдэд нь харгалзуулаад өмнө нь цээжилсэн байх хэрэгтэй, жишээ нь 4-г four гэж бичдэг, сүүлийн үсэг нь r.m үсэг доошоо 3, n үсэг 2 шүдтэй ч гэдийм уу.

Үүнээс I-р сарын эхний ням гараг 4нд, II-р сарынх 1нд гэвэл 12 сарынх: 4-1-1 + 5-3-7 + 5-2-6 + 4-1-6 байдлаар тайлагдана. 2009 оны 1 сарын 5 бол Даваа гараг, 2 сарын 8 бол Ням гараг гэдэг нь эндээс харагдаж байна уу?

2010: 3-7-7 + 4-2-6 + 4-1-5 + 3-7-5
2009: 4-1-1 + 5-3-7 + 5-2-6 + 4-1-6
2008: 6-3-2 + 6-4-1 + 6-3-7 + 5-2-7

Өмнөх жилийн Ням гарагуудыг олохдоо сар бүрийнх дээр 1-ийг нэм, ирэх жилийнхийг олохдоо харин 1-ийг хасаарай. Өндөр жилийн хувьд анхаарах жижиг зүйл бол бий, та бүхэн гярхай харвал анзаарна.

Манай ангийн хүүхэд энд тэнд санах ойн олимпиадад оролцоод шаггүй амжилттай яваа, дээр ирээд сонин ярихаар нь энэ талаар судлаж үзвэл их зүгээр юм байна гэж бодож байлаа. Хачир болгож ярихад саяын уншдаг ном их хуучин ном, Яманотэ шугам, Эбису экинээс жаахан яваад Good Day Books нэртэй англи хуучин номын дэлгүүр байна лэ, тэндээс авсийм. Номоо wishlist-д бүртгүүлчихээр, олоод мэйл биччих юм билээ. Токио дахь хамгийн том англи номын дэлгүүр гэсэн шүү ;)

Саруул, сэргэг санах ойн төлөө!

8 comments:

Munkhbayar said...

calendar tseejleh argiig chine sain oilgoodhii tegjaad dahiad comment bichnee

book said...

ulesson.blogspot.com sonirhood uzeerei.

Anonymous said...

Биеийн тамирын дасгал өдөрт хийх нь хамгийн сайн арга гэж сонссон юм байна. Энийг нэг үзээрэй хэрэг болж магадExercise on the brain

Anonymous said...
This comment has been removed by the author.
Battur Sanchin said...

TO: Selenge

Hey, нээрэн тийм байх. Байнга бэлтгэлтэй, байнга гүйж дасгалждаг хүмүүс хийдэггүй хүмүүсээс хамаагүй эрч хүчтэй, самбаатай байдаг гэсэн. Адаглаад л элдэв осолд өртөх магадлал даруй 30%-иар багасдаг гэж уншиж байсан юм байна.

Сониноос ханиад хүрээд, хамар таг. 3 өдөр эм уугаад, сэхэл эс олсон. Харин 2 өдөр гүйгээд, хэдэн км дугуй жийж хөлс гаргаад, ханиадыг нам дарж авсан шүү ;)
Линк үлдээсэнд баярлалаа.

Anonymous said...

Ханир тх, наад дээр чинь бас тэгсэн байгаа биз дээ, Ой тогтоолт сайжруулах дасгал хийдэг хүн тухайн тоглоом ч юмуу эсвэл puzzle -даа л сайн болдог. Тэр нь жилийн дараа гэхэд дасгал хийхгүй бол л алга болдог. Биеийн тамирын дасгал нь тархины цусан хангамж сайжруулдаг учир хамгийн сайн гэж. Би энийг уншаагүй байхдаа бас янзан бүрийн юм л хийдэг л байлаа.

Tulga said...

Төрөө ах би блог хөтөлж байгаа. melug.blogspot.com

Anonymous said...

cazare delta dunarii, cazare sulina