Sunday, April 20, 2008

The Joel Test

Компанийн болц, царааг хэмжих CMMI нэртэй модель байдаг. Нийт таван төвшинтэй ба эдгээр бүрт хатуу заасан босго, хэмжигдхүүнтэй. Судлая гэвэл нь нуршуу ном нэлээд хэдийг унших хэрэгтэй болно, үүний оронд J.Spolsky-ийн "The Joel Test"-ийг сонирхвол нь, ямарав? Орчуулан хүргэхийг зорьлоо ;)

SEMA гэж сонсож байсан уу? Софтвэрийн багийг хэр сайн бэ гэдгийг хэмжих нэг төрлийн систем юм л да. Жаахан азна анд минь, юу юугүй гүүглэдэж, үүний талаар судлах гээд хэрэггүй. Учир нь SEMA-г ойлгоход лавтай 6 жил зарцуулна. Үүний оронд миний зохиосон гайгүй далий тестийг сонирхвол... Гурван минут л хангалттай.

The Joel Test
  1. Та соорс контроль ашигладаг уу?
  2. Нэг алхмаар та бийлд хийж чаддаг уу?
  3. Танайх өдөр бүр бийлд хийдэг үү?
  4. Танайх алдаа бүртгэлийн баазтай юу?
  5. Алдаагаа засаж байж шинээр код бичдэг эсэх?
  6. Төслийн төлөвлөлт(schedule) тань яв тав шинэчилэгдэж байдаг уу?
  7. Танд спек байна уу?
  8. Програмчид тань нам чимээгүй орчинд ажилладаг уу?
  9. Боломжит бүх багаж хэрэгслийг та ер нь ашигладаг уу?
  10. Танайд тестерүүд бий юу?
  11. Ажил горилогчоор код бичүүлж шалгалт авдаг эсэх?
  12. Програмын ашигт үйлийн тест хийдэг үү?


Энэ сорилд тийм/үгүй гэсэн хариулт л хангалттай, дажгүй байгааз? Өдөрт хичнээн мөр код бичигдэв, нэг фаазад хэдэн алдаа бүртгэгдэв энэ тэр бузгай том тооцоо огтоос хэрэггүй. Ердөө л "Тийм" бүрт 1 оноо өг, тэгээд л гүйцээ.

12 оноо авсан бол төгс, 11 бол боломжийн, харин доошоогоо гэцүү. Үнэндээ, ихэнхи компаниуд 2, 3-ын төвшинд л туудаг, тиймдээ ч асуудал ихтэй байхад Microsoft мэт нь үргэлж 12-той намбалзаж байх жишээтэй.

Мэдээжээр, дээрх шалгуураар амжилт/уналтыг яв цав тодорхойлно гэж байхгүй. Хэрэв танд сайн баг байлаа гээд, хэнд ч хэрэггүй програм бичиж байгаа бол, гарсан бүтээлийг тань хэрэглэгчид худалдаж авах нь юу л бол. Нөгөөтэйгүүр эдгээрээс нэгийг ч хэрэгжүүлдэггүй боловч захын бачканууд дэлхийг донсолгосон мундаг програм бичээд тавьчихыг үгүй гэх газаргүй. Ер нь энэ бүхний голч, эдгээр 12 шалгуурыг зөв зохистой ашиглавал, танайх санасандаа сарвайдаг, сарвайснаа авдаг мундаг баг болно.


Орчуулга хийгдэж байна....
Үргэлжлүүлэн орчуулахгүй ч байж магад. Хүргэх хамгийн гол санаа дээрх саарал цонхонд байна л да, уул нь. Энэ тест бүхлээрээ J.Spolsky-ийн "Smart and Gets Things Done" нэртэй номонд бий. Ном нь сонирхолтой, мундаг егөөтэй.

7 comments:

Badka said...

joel spolsky gej software iin talaar niitlel blog bicheed bdag gay zaluu mon u

Unknown said...

Дажгүй хэрэгтэй бичлэг байна, Баттөрөө баярлалаа. Манай баг 9-н оноо авч байна. Монголын дундажыг гаргаж үзэх юмсан тэ? Иймэрхүү зүйлүүд хүмүүст их хэрэгтэй тул блог дээрээ бичиж орчуулж байгаарай амжилт хүсье!

Battur Sanchin said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Өө баярлалаа. НЭТ нэг ухаад олж чадахгүй бол чамаас авая а хө :D
Чиний зөвлөсөн номнууд бүгд их мундаг байдаг болохоор дуртайяа уншия.
Хам нь ч бас мэргэжлийн ном нэлээд үзэж байгаа л даа. Гэхдээ илүү нарийн технологи талын юм болчихоод бичих гэхээр Хишгээ саны хэлдгээр энд тэнд надаас мундаг бичдэг хүмүүсийн бичлэг байгаад байгаа болохоор дээр нь ганц хоёр жилийн дараа хэрэггүй бичлэг болчих юмшиг санагдаад. Дээр нь монголоор бичих гэхээр skill хүрдэггүй ээ хө. Харин чи хэл ус сайтай хүн энэ мэт хүн мэдээд байдаггүй нарийн ширийн зүйлсийг ингээд оновчтой орчуулаад тавиад байвал хүмүүст мөн чамд ч их хэрэгтэй шүү тэ. Амжилт хүсье.

М.Огоо said...

Ene chini harin sonin ym bna shuu. Bi anh balai CMM unshih gej 2 odor suugaad yu ch oilgoogui ym dag

saika kamikaze said...

hey za sonirholtoi zuil bichsen bn hehe blog oo huuchin content guigeer n migration hiisen bshd, gehdee huuchnuud n http://www.onair2.tv/www/index.php?action=blog.home&blog_id=7
end blee shuu-) za amjilt neeree udahgui mani 2 ochoh gej bgaa ochood tuhtai uulzii

Battur Sanchin said...

TO: Kamikaze

Сайн яваад ирээрэй, ирэхээр чинь тухтай уулзаж сууна аа. Манай 2 ч мундаг залуус да.