Хичээлийн улирлын эцэст, шалгалтын өмнөхөн, оюутнууд бид баахан PPT, PDF файл сөхөж харах хэрэгтэй болдог. Жишээлэхэд одоо авч буй
Network & Internet Security хичээл гэхэд л 37 PPT, PDF файл хосолсон слайд, нэмэлт унших материалтай. Энэ бүх файлыг нэгбүрчлэн нээнэ гэдэг их төвөгтэйн дээр, нэгдсэн хайлт хийх боломжоор тун маруу.
PPT файлыг PDF формат руу хөрвүүлээд, гарсан PDF файлуудаа Линуксын
pdfunite коммандаар хялбархан нэгтгэж болох ч, товьёг гаргаж өгдөггүй болохоор баахан чамлалттай. Нэг том PDF файл дотроо хүссэн хичээл рүү гээ үсэрч чадаж байвал нь дөхөмтэйсэн.
Ямартай ч, хичээлийнхээ слайдыг бүгдийг нь PDF рүү хөрвүүлчихлээ.
pdfdir гэх нээлттэй эхийн програм ашиглаад товьёгтой, нэг том PDF файл үүсгэх гэтэл алдаа заагаад болсонгүй. Алдааг нухаж байх зав байсангүй тул, дараагийн програм болох
Sejda Console-г туршиж үзэв.
sejda-console merge -b one_entry_each_doc -f $(ls netsec/*.pdf) -o NetSec-All-Slides.pdf
Ер нь яг санасанаар нэгтгэж байна. Гарсан үр дүн нь энэ:
Хичээлийн хуваарь болон шалгалтын асуултын тоймыг хамгийн эхэнд тавьж өгөөд, өнөө 37 слайдаа бүгдийг нь нэгтгээд авлаа. Нийт 2,536 хуудастай томоо PDF файл үүсч. Одоо ингээд хичээлийн бүх слайдаас нэг дор хайлт хийх, хүссэн хичээлийн, хүссэн сэдэв рүү хулганы нэг товшилтоор очих боломжтой болов. 4 хоногийн дараах шалгалтаас өмнө лав бүх слайдаа хэд гурав гүйлгээд харчих нь ээ. Болоо ш дэ :)
Өөр бас нэг анзаарсан зүйл нь хэрэв тусдаа байгаа PDF файлуудаа эвтэйхэн паттернтай нэрлэчихвэл нь паттерн тус бүрээр PDF файл үүсгэж болох нь. Жишээ нь энэ хичээлийн слайдууд дараах үндсэн гурван төрлийн слайдуудаас бүрдэж байгаа: 1)
Corporate Computer Security ном; 2)
CERT-ийн слайд; 3)
Cisco-н слайд.
Corporate Computer Security номын слайдын нэр '-bk' тэмдэгт агуулж байгаа тул доорх коммандаар зөвхөн энэ номын слайдуудыг нэгтгэж болох нь:
sejda-console merge -b one_entry_each_doc -f $(ls netsec/*-bk*.pdf) -o CorpCompSecBook.pdf
CERT-н слайдын нэр '-cert' тэмдэгт агуулж байгаа тул доорх коммандаар зөвхөн CERT-н слайдыг нэгтгэж болох нь:
sejda-console merge -b one_entry_each_doc -f $(ls netsec/*-cert*.pdf) -o CERT-Slides.pdf
Cisco-н слайдууд 'Cisco' тэмдэгт агуулж байгаа тул доорх коммандаар зөвхөн Cisco-н слайдуудыг нэгтгэж болох нь:
sejda-console merge -b one_entry_each_doc -f $(ls netsec/*Cisco*.pdf) -o Cisco-Slides.pdf
Эцэст нь, ингэхэд энэ нөхөр ямар файлуудыг нэгтгэчихэв гэж та гайхаж байж магад. Хариу нь энэ:
[bsanchin@bsanchin-linux netsec]$ ls -1 | while read f; do du -h $f; done | awk '{print $2, $1}' | column -t
W00-1-Syllabus.pdf 384K
W00-2-Final_Exam_Study_Topics.pdf 288K
W01-bk1-The_Threat_Environment.pdf 7.2M
W01-bk2-Planning_and_Policy.pdf 9.5M
W01-cert-Governance.pdf 1.1M
W01-cert-Risk_Management.pdf 1.2M
W02-Ch01-Cisco-Introduction_to_Switched_Networks.pdf 464K
W02-Ch02-Cisco-Introduction_to_Switched_Networks.pdf 1.3M
W02-Ch03-Cisco-WLANs.pdf 896K
W02-Ch04-Routing_Concepts.pdf 1.7M
W03-cert-Demystifying_IPv6.pdf 3.2M
W03-IP_Fundamentals-CCNA1v3.1_Mod09.pdf 1016K
W03-The_OSI_Model_and_Security.pdf 896K
W04-bk-Security_Networks.pdf 9.3M
W04-cert-LAN_security_using_switch_featuresv2.pdf 1.8M
W04-Suppl1-Securing_the_LAN.pdf 5.2M
W04-Target_Breach.pdf 5.2M
W05-cert-Network_Security-Wireless.pdf 1.1M
W05-Merging_LANs,_WLANS,_and_controller-based_Wireless_Networks.pdf 2.8M
W06-bk-Access_Control.pdf 12M
W06-cert-Network_Access_Security.pdf 1.7M
W06-Password_Recovery_Procedure_for_the_2600_Router.pdf 20K
W07-bk-Firewalls.pdf 12M
W07-cert-Network_Security_Enterprise_Tools.pdf 2.1M
W08-bk-Host_Hardening.pdf 9.1M
W08-cert-Network_Security_Host_Hardening.pdf 688K
W09-bk-Data_Protection.pdf 8.0M
W09-cert-Mobile_Device_Security.pdf 4.4M
W09-cert-Threats_to_Mobile_Device.pdf 2.4M
W09-Implementing_VPN_-_Cisco-CCNA.pdf 4.5M
W10-cert-Insider_Threat.pdf 3.2M
W11-bk-Application_Security.pdf 6.0M
W11-Common_Developer_Crypto_Mistakes.pdf 372K
W12-bk-Data_Protection.pdf 7.4M
W13-bk-Incident_and_Disaster_Response.pdf 8.6M
W13-cert-IncidentHandlingResponse.pdf 1.9M
W14-cert-Cloud_Computing_Security.pdf 2.2M
W15-MS-cert1-Mobile_Threats.pdf 2.4M
W15-MS-cert2-Mobile_Device_Security.pdf 4.4M
[bsanchin@bsanchin-linux netsec]$
Яг энэ постыг уншаад сууж байгаа эрхэм та оюутан бол шалгалтад тань өндөр амжилтыг хүсье!